Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд тус тус томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг олон нийтэд зарласан байна. Зарлагдаж буй сул орон тоонд боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг 2018 оны аравдугаар сарын 12-ны өдрийн 09.00-12.30, 13.30-17.00 цагийн хооронд бүртгэх юм байна. Бүртгүүлсэн хүмүүсийг аравдугаар сарын 15-ны өдөр сонгон шалгаруулна.
Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтны баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна.
Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ажлын байрны шаардлага
- Бакалавр, дээд боловсролтой
- Төмөр зам болон далайн тээврийн салбарын аль нэг мэргэжилтэй
- Удирдах албан тушаалд ажиллаж байсан, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил, төрийн байгууллагад 8-аас доошгүй жил ажилласан байх
- Хууль дээдлэх, хариуцлага хүлээх
- Бодлого боловсруулах, хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах
- Манлайлах, удирдан зохион байгуулах
- Ажил хэрэгч сэтгэлгээтэй
- Нөхцөл байдлыг бодитой үнэлж дүгнэн, асуудлыг оновчтой шийдвэрлэх
- Хүнтэй харилцах, гэрээ хэлцэл хийх, нөлөөлөх, итгэл үнэмшил төрүүлэх
- Хэл бичгийн дүрэм, найруулга, албан хэрэг хөтлөлтийн стандартын мэдлэг, ур чадвартай
- Компьютерийн өргөн хэрэглээний програм, нээлттэй эхийн системийг ашиглах, дотоод, гадаад сүлжээнээс мэдээлэл авч, илгээх чадвартай
- НҮБ-ын албан ёсны аль нэг хэлний зохих мэдлэгтэй байх
Тусгай шаардлага:
- Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих, сахилга хариуцлагатай байх
- Төрийн болон албаны, хувь хүний нууцыг чанд сахих
Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын ажлын байрны шаардлага
- Бакалавр, дээд боловсролтой
- Эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй
- Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын чиглэлээр
- Удирдах албан тушаалд ажиллаж байсан, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил, төрийн байгууллагад 8-аас доошгүй жил ажилласан байх
- Хууль дээдлэх, хариуцлага хүлээх
- Системийн дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах
- Манлайлах, удирдан зохион байгуулах
- Салбарын үйл ажиллагаа, бодлого чиглэл, эрх зүйн талаар сайн мэдлэг, мэдээлэлтэй байх
- Ажил хэрэгч сэтгэлгээтэй, хариуцлага хүлээх чадвартай байх
- Нөхцөл байдлыг бодитой үнэлж дүгнэн, асуудлыг оновчтой шийдвэрлэх
- Хүнтэй харилцах, гэрээ хэлцэл хийх, нөлөөлөх, итгэл үнэмшил төрүүлэх чадвартай байх
- Хэл бичгийн дүрэм, найруулга, албан хэрэг хөтлөлтийн стандартын мэдлэг, ур чадвартай байх,
- Компьютерийн өргөн хэрэглээний програм, нээлттэй эхийн системийг ашиглах, дотоод, гадаад сүлжээнээс мэдээлэл авч, илгээх чадвартай байх,
- НҮБ-ын албан ёсны аль нэг хэлний зохих мэдлэгтэй байх
Тусгай шаардлага:
- Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих
- Төрийн болон албаны, хувь хүний нууцыг чанд сахих
Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын ажлын байрны шаардлага
- Боловсролын зэрэг: Дээд, Бакалавр
- Мэргэжил: Авто зам, гүүрийн инженер
- Төрийн удирдлага, Авто зам, гүүрийн чиглэлээр мэргэшсэн байх
- Удирдах албан тушаалд ажиллаж байсан, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил, төрийн байгууллагад 8-аас доошгүй жил ажилласан -байх
- Бодлого боловсруулах, хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах
- Хууль дээдлэх, хариуцлага хүлээх
- Манлайлах, удирдан зохион байгуулах
- Удирдан зохион байгуулах

Сэтгэгдэл