МЭХ-ны Тавдугаар чуулган оролцогчдынхоо эрхийг ноцтой зөрчжээ


“Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо”-ны V-р чуулган өнөөдөр UB Palace-т эхэллээ. Уг чуулганд нийслэл болоод 21 аймгаас нийтдээ 3000 эмэгтэйчүүд оролцож байна.

Чуулганаар 94 жилийн түүхтэй энэ байгууллагын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, нийгэмд эмэгтэйчүүдийн эрх, хүчирхийлэл, гэр бүл салалт, өрх толгойлсон эмэгтэйчүүд асар олноороо бий болж буй явдалд анхаарал хандуулах, тэдний эрх ашгийн төлөө дуугарч ажиллахад гол анхаарлаа хандуулах зэрэг чухал асуудлууд хэлэлцэх болов уу гэтэл  шашин шүтлэг, ёс суртахуун зэрэг сэдвүүдээр бөө нараар илтгэл тавиулж, 76 улстөрчдийг бузартсан тул билиг оюуныг нь галаар ариусгана гэх зэргээр ач холбогдолтгүй, чуулган болж байна хэмээн оролцогчид мэдээлж байна.

Мөн чуулганд оролцож буй 3000 эмэгтэйчүүдээс ердөө тавхан хүнд үг хэлэх эрх олгож, бусад гишүүдэд хаалттай болгожээ. Үндсэндээ сүүлийн 22 жил шахам энэ холбоог тэргүүлж буй Ж.Эрдэнэчимэг гэх хатагтай өөрийн эрх ашигт нийцүүлж чуулганы үйл ажиллагааг явуулж байгаа аж.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.