Белла Хадид нөхөрт гарна


 

Белла Хадид нөхөрт гарна

 

Гурав хоногийн өмнө супермодель Белла Хадид 22 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн билээ. Тэгвэл өчигдрөөс эхлэн цахим сүлжээ хэрэглэгчид Белла бүсгүйг удахгүй хуримлана хэмээн бичих болов. Дуучин The Weeknd найз бүсгүйдээ гэрлэх санал тавьсан гэж учир мэдэх хүмүүс жиргэжээ. 
Дуучин залуу энэ чухал алхмыг Беллагийн төрсөн өдөр дээр ар гэрийнхнийх нь дэргэд хийсэн сурагтай. Цахим сүлжээнд Белла бүсгүй бөгж хийх зориулалттай жижиг хайрцгийг гартаа бариад найз залуугаа үнсэж буй бичлэг тавигдсан аж. Тэрхүү хайрцганд сүйн бөгж байгаа гэсэн таамаг гарсан гэнэ. Хосууд хэдэн сарын өмнө харилцаагаа дахин сэргээсэн билээ. 

Белла Хадид нөхөрт гарна

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.