"Гоёо” компанийн ээрмэлийн үйлдвэрт барилгын засварын ажил гүйцэтгэж "Мөнх харш" компанийн барилгачид хордож, нэг хүн нас барсан хэрэг өнгөрсөн баасан гаригт гарлаа. Тэд "Гоёо" компанид гэрээгээр барилгын засварын ажил гүйцэтгэж байжээ. Урьдчилсан дүгнэлтээр завсарын ажилд ашигласан нүүрстөрөгчийн дутуу исэл болон шатахууны хавсарсан хороос хордсон байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна.
Одоогоор 15 хүнд толгой өвдөх, дотор муухайрах зэрэг хордлогын шинж тэмдэг илрээд байна. Тэдэнд үзлэг, шинжилгээ хийгээд, хоёр хүнийг Хордлогын төвд хэвтүүлжээ.
Хэрэг гарах үеэр ээрмэлийн үйлдвэрийн үндсэн ажилчид өөр өрөөнд ажиллаж байсан гэх мэдээлэл байна. Тэдний хоёрт нь хордлогын шинж илэрч, эмнэлэгт хандсан бөгөөд нэг нь эмнэлгээс гарч, нөгөө нь үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байгаа аж.
Сэтгэгдэл