Трансжендерууд дундаа тун ч дуулиан шуугиантай амьдардаг нэгэн бол Б.Солонго. Олон улсын трансжендер охид бүсгүйчүүдийн миссийн тэмцээнд оролцож байсан тэрээр энэ удаад Дэлхийн хамгийн нэр хүндтэй ардчилсан миссийн тэмцээн болох "Miss Universe"-д оролцох эрхийн төлөө өрсөлдөж буй билээ. Түүнийг тус тэмцээнд оролцож буй сургаар олон ч хүн шүүмжлэн тэмцээнийг зохион байгуулагчдыг буруутгаж эхэлсэн бөгөөд үүнд Б.Солонго тийм ч их эмзэглэхгүй байгаа бололтой. Тэрээр тус тэмцээний тухай "Энэ бүхэнд миний маркетингийн менежер мэргэжилтэйн давуу тал гарч ирж байгаа юм болов уу гэж бодож байгаа. Аливаа зүйлийг хэтэрхий сайлах эсвэл хэтэрхий муулах нь өөрөө учир дутагдалтай. Долоон жилийн хугацаанд сайн муу бүх зүйл 50,50 хувьтай оршиж ирсэн учир намайг өдий зэрэгтээ хурцалж өгсөн. Миний хувьд маш их тууштай, хөдөлмөрч гэж хэлэх байна. Хэрэв "Miss Universe"-д оролцвол эх орныхоо Монголчууд хэрхэн нэг нэгнийгээ хүндэлж хайрладгийг, дэлхий ертөнц дээр байгаа хүн болгоныг өөр өөрсдийнхөө дотор байгаа нөөц бололцоог нээн илрүүлэх, хүн бүхнийг нэгнийгээ хайрлахыг уриалах тийм элч энерги нь байх болов уу гэж хувьдаа бодож байна. Энэ тэмцээнд оролцож байгаа маань нэг шат ахиж байгаа илүү том зорилго, зорилт" хэмээжээ. Олноос ирж буй сөрөг хандлагыг тэрээр нэг их тоохгүй байгаагаа ийн илэрхийлсэн бөгөөд өөрийн карьераа өсгөх нэг шат нь тус тэмцээн болж буй бололтой. Тус тэмцээний ард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп байдаг бөгөөд оролцогчоо илгээж буй улс орон тус бүр 100 мянга орчим ам.доллар төлдөг байна. Харин манай улсын хувьд энэхүү өртөг арай доогуур тавигдсан байх бөгөөд үндэсний ялагч болсон бүсгүйд ойролцоогоор 30 орчим мянган ам.долларын шагналын сан амлаад буй ажээ.
Сэтгэгдэл