Б.Мөнхчимэг “Miss International- 2018” тэмцээнд Монголыг төлөөлөн оролцохоор болжээ


Б.Мөнхчимэг “Miss International- 2018” тэмцээнд Монголыг төлөөлөн оролцохоор болжээ

"Miss International-2018” олон улсын миссийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох гоо бүсгүйгээр 19 настай Б.Мөнхчимэг тодорчээ. Тэрбээр өнгөрсөн зургаадугаар сарын 11-нд болсон "Miss Mongolia-2018”наадмын ялагчаар тодорч Япон улсад зохиогдох "Miss International- 2018” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийн эзнээр шалгарсан байна.

Загвар өмсөгч Б. Мөнхчимэг нь "Андра” агентлагийн загвар өмсөгчөөр ажилладаг бөгөөд Шинэ Монгол Коосэн сургуулийн 5-р курст химийн инженерийн чиглэлээр суралцдаг аж. 58 дахь удаагийн "Miss International- 2018” тэмцээний финалын шатны шалгаруулалт ирэх арваннэгдүгээр сарын 9-ны өдөр Япон улсын Токио хотноо зохион байгуулагдана.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.