Цалинг нь бууруулсан ХСҮТ-ийн эмч нар бухимдалтай байна


 

Цалинг нь бууруулсан ХСҮТ-ийн эмч нар бухимдалтай байна

 

Хамгийн ачаалал ихтэй байдаг улсын эмнэлгүүдийн нэг бол яах аргагүй Халдварт өвчин судлалын үндэсний төв юм.
Тус газрын эмч, удирдлагууд бухимдалтай байна. Яагаад гэвэл цалинг нь нэмнэ гэж амласан Засгийн газрын худлаа шийдвэр нь ажилтнуудыг хууран мэхэлж байна гэв.
Тухайлбал, энэ оны есдүгээр сарын 01-нээс эмч, эмнэлэгийн ажилтны цалинг 8-30 хувь нэмэхээр боллоо гэсэн боловч зарим эмнэлэгийн ажилчдын цалин нэмэгдэх биш харин 10-15 хувиар буурсан байна. Тодруулбал, ХӨСҮТ-ийн эмнэлэгийн ажилчдын цалинг нэмээгүй  харин ч 15 хувиар бууруулсанд хамт олон их бухимдаж байна.
Хаваржин намаржин цалингаа нэмүүлэх гэж тэмцсэний үр дүнд харин ч цалингаасаа хасуулж байгаад гомдолтой байна гэв.
Тиймээс тэд өнөөдөр салбарынхаа сайдад хандаж, мэдэгдэл хийхээр болжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.