2019 онд шатахууны үнэ өсч магадгүй ОХУ-ын Арбитрын газар анхаарууллаа


 

2019 онд шатахууны үнэ өсч магадгүй ОХУ-ын Арбитрын газар анхаарууллаа

 

ОХУ-ын Засгийн газраас боловсруулсан 2019-2021 оны  Холбооны төсвийн төсөлтэй танилцсаны эцэст шатахууны үнэ ирэх онд огцом нэмэгдэж магадгүйг анхааруулсан байна.

ОХУ-ын Засгийн газар ирэх 2019 оны эхнээс шатахуунд ногдох татварыг нэмэхээр төлөвлөж байгаа юм. Тухайлбал, автомашины нэг тонн шатахууны татвар 8213 рубль байгааг 12314 болгон нэмэх юм. Энэ татварыг энэ оны долдугаар сарын 1-нээс нэмэхээр төлөвлөж байсан ч ирэх он болгон хойшлуулжээ.

Энэ 2018 оны хавар Орост шатахууны үнэ өсч дөрөвдүгээр сарын жижиглэнгийн худалдаалах үнэ 40 рубль байснаа зургадугаар сард 43 рубль болсон.




Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.