Засгийн газар өчигдрийн хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид хийх ажлын талаар хэлэлцжээ.
Энэ үеэр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралтыг сунгаж ирэх арванхоёрдугаар сарын 15-наас хоёрдугаар сарын 15 хүртэл буюу өвлийн ид хүйтэнд вирусийн халдвараас урьдчилан сэргийлж хоёр сар амраах тухай асуудлыг дахин хөндсөн байна.Хэрэв сурагчдын амралтыг сунгахаар бол нийслэл, орон нутгаар ялгах шаардлагатай гэсэн санал Засгийн газрын гишүүдээс гарсан байна. Иймд Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа энэ асуудлыг судалж, ирэх долоо хоногийн хурлаар оруулж ирнэ гэжээ.
Сэтгэгдэл