Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралт 1 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл үргэлжилж байгаа билээ.
Hийслэлийн сурагчдын эцэг эхчүүдийн холбооны анхдугаар чуулганаас хүйтний улиралд амралтын хугацааг сунгах хүсэлт гаргажээ. Олон нийтийн санал асуулгаар ч эцэг эхчүүдийн 70-аас дээш хувь нь хүйтэн цагт хүүхдүүдээ аль болох олон хоног амраах санал гаргаж байгаа.
БСШУС-ын сайд мэргэжлийн байгууллагын санал, ид хүйтрэл, ханиад томуу зэргээс шалтгаалан хүүхдэд ээлтэй байдлаа бодоод сурагчдын амралтыг 1 дүгээр сарын 30-ныг хүртэл сунгах шийдвэр гаргажээ.
Энэ талаар Засгийн газрын Хэвлэл Мэдээллийн Албаны дарга Г.Отгонбаяр дараах байдлаар мэдээлжээ.
БСШУС-ын сайд Ж. Батсуурь сайд өнөөдөр 11 цагт яаман дээрээ мэдээлэл хийх тов гаргажээ.
Сэтгэгдэл