Одоогоос сарын өмнө нийслэл болон таван аймаг эрчим хүчгүй болж, тэг зогсолт хийсэн.
Тэг зогсолтын ослын шалтгааныг "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” төрийн өмчит компанийн буруутай үйлдэл гэж үзэж, зарим дулааны станцын удирдлагуудад хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлсөн юм.Тодруулбал, "ТЭЦ-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар "ДЦС-3” ТӨХК тэргүүн дэд захирал, ерөнхий инженер асан Ү.Төмөрхуягийг Эрчим хүчний сайдын санал болгосноор томилсон байна. Үүнтэй холбоотойгоор Ү.Төмөрхуягийн оронд Д.Нямхүүг томилжээ. Мөн Диспетчерийн үндэсний төвийн гүйцэтгэх захирлаар тус компанийн дэд захирлаар ажиллаж байсан ерөнхий диспетчерээр ажиллаж байсан Г.Балжиннямыг тус тус томилсон байна.
Ү.Төмөрхуяг нь гүйцэтгэх захирал асан С.Анхбаярыг хахуулын хэрэгт холбогдох үед түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм.
Шинэ удирдлага нь ажлаа авсны дараа инженерүүдтэйгээ уулзалт хийж "Есдүгээр сарын 15-нд гарсан осолд хүргэсэн зарим албан тушаалтанд арга хэмжээ авна” гэжээ.
Сэтгэгдэл