"Будапешт-2018” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 59 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан болж, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Красноярскийн Алтан Гранпри”, Польшийн нээлттэй тэмцээн, Александр Медведийн нэрэмжит ОУТ-ий аварга, үндэсний шигшээ баг, "Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор маргааш хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрбээр хагас шигшээд 2014, 2015 оны ДАШТ-ий хүрэл медальт, энэ жилийн Европын аварга Туркийн Элиф Есилирмакт оноогоор (11:1) цэвэр ялагдлаа.
Сэтгэгдэл