"Будапешт-2018” ДАШТ-ий гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 70, 97, эмэгтэйчүүдийн 55, 59 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо.
70 кг-ын жинд үндэсний шигшээ баг, "Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Бямбадорж, 97 кг-д үндэсний шигшээ баг, "Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Ө.Батзул нар дагаж барилдахаар боллоо. Б.Бямбадоржийг ялсан 2015 оны дэлхийн аварга ОХУ-ын Магомедрасул Газимагомедов хагас шигшээд өнгөрсөн жилийн дэлхийн аварга Гүржийн Зураб Якобишвилиг 3:1-ээр, Ө.Батзулийг ялсан олимп, дэлхийн аварга АНУ-ын Кайл Снайдер 1/2 шигшээд эзэн орны Павел Олейникийг 3:0-ээр ялав.
Сэтгэгдэл