Вэйсел Акчайг монголын иргэн болгохоос татгалзжээ


 

Вэйсел Акчайг монголын иргэн болгохоос татгалзжээ

 

"Монгол-Турк”-ийн хамтарсан "Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал, БНТУ-ын иргэн Вэйсел Акчай Монгол Улсад цагаачлах хүсэлт гаргасан талаар өмнө нь мэдээлсэн.
Энэ асуудлаар албаны эх сурвалжаас тодруулахад "Вейсел Акчай нь өнгөрсөн онд Монгол Улсын иргэн болох хүсэлт гаргахад манай улсын зүгээс хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан. Мөн энэ оны гуравдугаар сард Вейсэл Акчай манай улсаас улс төрийн орогнол хүссэн. Гэвч манай улсын зүгээс үүнийг шийдвэрлэх боломжгүй хэмээн үзэж түүний хүсэлтээс дахин татгалзсан” гэлээ.
Харин түүнийг өнгөрсөн долдугаар сард өөрийн улсаас хүчнийхэн ирж баривчлах ажиллагаа явуулахыг завдсан үйл явдлын дараа тэрбээр Монгол Улсад үлдсэн насандаа суух хүсэлтэйгээ албан бичгээр өгсөн гэх.
Манай улсын нийтээр дагаж мөрдөх хуулийн дагуу аливаа улсын иргэн нь Монгол Улсад нийт 20 жилийн хугацаанд амьдарсан бол өөрийн хүсэлтээр цагаачлах болон улсын иргэн болох боломжтой аж. Гэвч 19 жил амьдарч байгаа түүний тавьсан цагаачлах хүсэлтийг хүлээж аваагүй, түр зогсоосон байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.