Илүүдэл жинтэй өсвөр насныхан ихтэй Америкийн эрдэмтэд өглөөний цай тогтмол уудаг хүүхдүүд өдөрт нэг юм уу хоёр хооллодог үеийнхнээсээ гоолиг байдгийг тогтоосон байна. Өглөөний унд эрүүл мэндэд тустайг олон жилийн өмнө тогтоосон ч жин нэмэгдүүлдэг эсэх нь олон жил маргаантай байсан юм. Эрдэмтдийн тайлбарласнаар энэ нь өсвөр насны охидод илүү хамаатай бөгөөд ялангуяа 15-аас доош настнууд эрүүл хооллолтод анхаарах ёстой гэнэ.
Судалгааг ахалсан Миннесотагийн их сургуулийн эрүүл мэндийн ажилтан Марк Перейра "Америк хүүхдүүдийн 25 хувь нь өглөөний унд уулгүй гэрээсээ гардаг. Орчин цагийн хэмнэл хурдтай амьдралын хэв маяг хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна” гээд өглөөний унданд чихэрлэг зүйл идэхгүй байхыг сануулжээ.
Сэтгэгдэл