Дэлхийн зарим улс орнууд "Halloween" буюу сүнсний баярыг аравдугаар сарын 31-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд Халловений баярыг өргөн дэлгэр тэмдэглэх болсон. Тэр дундаа хүүхэд залуучуудын дунд аль хэдийнэ тогтсон баяруудын тоонд зүй ёсоор багтах болсон. Тухайлбал, сургууль, цэцэрлэг болгон шахуу тэмдэглэн өнгөрүүлдэг гэхэд хилсдэхгүй.
Тэгвэл сургуулиуд "Halloween" баярыг тэмдэглэхээр бэлтгэж, үүнтэй холбоотойгоор сурагчдаас мөнгө, тусгай өмсгөл шаардаж буй талаар эцэг, эхчүүд БСШУСЯ-нд гомдол ирүүлсэн байна. Иймд салбар яамнаас Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад "Halloween" буюу сүнсний баярыг тэмдэглэхгүй байх чиглэл өгчээ.
Сэтгэгдэл