60-н тэрбумын гэх тодотголтой хэрэгт нэр холбогдсон УИХ-ын дарга М. Энхболдод УИХ-ынгишүүн Л. Оюун-эрдэнэ 3-н зүйлийн шаардлага хүргүүлж байсан удаатай. Шаардлагын хүрээнд УИХ-ын гишүүн М. Энхболд энэ хэрэгт нэр холбогдсондоо харамсаж буйгаа илэрхийлсэн албан бичиг явуулсан хэмээн мэдэгдээд байсан. Харамсаж буйгаа бичгээр илэрхийлнэ гэдэг бусад орны жишгээр буруугаа хүлээсэн үйлдэл. Өөрөө буруутай гэдгээ хүлээн зөвшөөрчхөөд байхад хууль хүчний байгууллагууд эвлүүлэг хэмээн хэрэгсэхгүй болгосон нь М. Энхболдыг хуулийн байгууллагын өмнө бүдрэхгүй гэдгийг харуулж чадсан юм.
МАН-ын бүлгийн хурал дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх М. Энхболдод хандаж ширүүхэн үг хэлсэн байдаг.
Тэрээр "Би хувьсгал хийх гэж гарч ирсэн. Гэвч намын эв нэгдлийг бодоод нэг жил дуугүй явлаа. Одоо цаашид "60 тэрбум”-ыг өмөөрч чадахгүй. Энхболд оо, чи ёс зүйн хариуцлага хүлээгээд ажлаа өг. Наад бичлэг чинь үнэн. Өнөөдөр шударга ёсыг тогтооход хамгийн их саад болж байгаа газар АТГ өөрөө болоод байна.
Буруутныг хаацайлж байгаа АТГ-ын даргыг ч өөрчилнө. "Ингэлээ гээд та нар намайг огцруулбал огцруулна биз". Намынхандаа хандаж Онц их хурал зарлана. Ард түмэндээ хандаж дэмжлэг хүснэ." гэжээ. Харин үүнээс хойш багагүй хугацаа өнгөрсөн ч ямар ч өөрчлөлт гаралгүй энэ асуудал намжиж тэд суудалдаа суусаар байна. Энэ асуудлыг хууль хүчний байгууллага шийдэхгүй бол өөр хэн шийдэх вэ?
Эх Сурвалж: Ene.mn
Бэлтгэсэн: А.Дүүрэнжаргал
Сэтгэгдэл