Үе үе үнээ нэмж, иргэдийн нуруунд ачаа нэмэх хоёр зүйлийн нэг нь шатахууны үнийн хөөрөгдөл, нөгөө нь шатахуунаа даган өсөх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн. Аравдугаар сарын эхээр шатахуун импортлогчид шатахууны үнээ 50-80 төгрөгөөр нэмсэнд иргэд хэсэгтээ л гүн "шок”-ын байдалд хүргэсэн. Гэвч "цочрол” арилаагүй энэ үед зарим шатахуун импортлогчид жижиглэнгийн үнээ дахин нэмчихжээ.
Тодруулбал, өнгөрсөн шөнө "Тэс петролиум”АИ-92 шатахуунаа 2000 төгрөгөөр жолооч нарт борлуулж эхэлсэн байна. Хотын захын ШТС-уудын шил шилээ даган өсөх өсөлт хэзээ хотын төвийн шатахуун импортлогчдын санаанд буух эсэхийг мэдэхгүй ч энэ байдал нь иргэдийн амьдралд ихээхэн дарамт болох нь тодорхой.
Учир нь шатахууны үнийг даган өсөх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх ёстой мэт аашилна. Үндэсний статистикийн хорооноос сар бүрийн судалгаагаар ч хүнсний гол нэрийн барааны үнэ өсөлттэй гарсан. Энэ мэтээр ард иргэдийн нуруун дээрх ачаа улам нэмэгдсээр л байна.
Эх Сурвалж: Ene.mn
Бэлтгэсэн: Т.НОМУН
Сэтгэгдэл