Роналдо буруугүй гэдгээ дахин мэдэгдэв


 

Роналдо буруугүй гэдгээ дахин мэдэгдэв

 

Кристиано Роналдог  2006  онд Лос Анжелест загвар өмсөгч асан Катрин Майоргод бэлгийн  дарамт үзүүлсэн хэргээр дахин шалгаж эхэлсэн.  Харин хөлбөмбөгчин  өөрийгөө энэ хэрэгт буруугүй гэж мэдэгдсэн юм. Катрин Майорга  Германы "Дер  Шпигель” сонинд өгсөн ярилцлагадаа тамирчин энэ хэргийг нуухын тулд мөнгөн төлбөр авахаар тохиролцсон гэжээ. Түүний ярьснаар Кристиано Роналдо  энэ хэргийг нуухын тулд 300 мянган евро төлсөн байна.  Харин Ювентус багт тоглох болсон хөлбөмбөгчин  "Ийм нөхцөлд би худлаа ярихгүй. Миний өмгөөлөгчид намайг буруугүй гэдгийг мэднэ.  Үнэн үргэлж ялдаг” гэжээ. Түүнчлэн  "Би бол  хөлбөмбөгийн талбай болон талбайн гадна ч үлгэр жишээ болохоор хүн гэдгээ мэднэ.

Надад бүгд байна. Бүрэлдэхүүнд нь орж тоглодог баг болон сайхан гэр бүл байна.  Би аз жаргалтай хүн” гэв. Түүний хэлснээр Жоржина Родригестэй хамтарч босгосон гэр бүл нь хамгийн чухал гэжээ.  Энэ түүнийг иймэрхүү хэргээр буруутгаж байгаа анхны тохиолдол биш гэнэ. Энэ хэргийг дахин шалгаж эхэлсний дараа Кристиано Роналдо инстаграмын  дагагчиддаа  "Энэ талаар гарсан бүх мэдээлэл худал. Миний нэрийг барьж өөрийгөө сурталчилж нэр төр олж авахыг хүссэн байна.  Энэ  нь түүний хийдэг ажил.  Би аз жаргалтай хүн. Бүх юм сайхан байна” гэж бичжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.