Фейсбүүк сүүлийн гурван сард хүүхэдтэй холбоотой 8.7 сая "нүцгэн" зураг устгажээ


 

Фейсбүүк сүүлийн гурван сард хүүхэдтэй холбоотой 8.7 сая "нүцгэн" зураг устгажээ

 

Фэйсбүүк компани сүүлийн 3 сарын хугацаанд хүүхэдтэй холбоотой 8.7 сая зураг устгасан гэдгээ мэдэгдэв. Эдгээр зургууд нь секс агуулгатай буюу нүцгэн биеийн зургууд байсан аж. Фэйсбүүк сүлжээ нь хиймэл оюун ухаан ашиглан хэрэглэгчдийн оруулсан зургууд, нийтлэлийг хянаж байдаг. Нүцгэн бие, хүүхэд гэсэн анхааруулга бүхий зургууд болон сексийн утгатай постуудыг Фэйсбүүкээс шууд устгадаг болсон билээ. Фэйсбүүк компанийн Аюулгүй байдал хариуцсан захирал Антигоне Дэвис "Зүй бус зураг, постуудыг илрүүлэхэд бидэнд технологийн дэвшил ихээхэн тусладаг” гэдгийг Ройтерсийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа дурджээ. Тус компанийхан Инстаграм сүлжээний ашигладагтай ижил технологийг хяналтандаа нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.  

Хууль тогтоогчдийн шахалтын улмаас Фэйсбүүк компани өөрийн сүлжээнд нийтлэгдэж буй зүй бус агуулгатай зураг, нийтлэлүүдийг дор бүр нь таньж устгах ажиллагаагаа хурдасгах болно гэж амлаад буй. Хэдийгээр тэдний одоо ашиглаж байгаа хяналтын программ нь өдөр бүр хэдэн тэрбум зураг, постыг устгаж байгаа ч хангалттай хэмжээнд ажиллаж чадахгүй байгаа юм.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.