Манай хөлбөмбөгчид Хонгконгийн багийг хожлоо


 

Манай хөлбөмбөгчид Хонгконгийн багийг хожлоо

Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй 19 хүртэлх насны эмэгтэйчүүдийн ААШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд Ливан, Тайланд, Вьетнам зэрэг улсуудад болж байна. Өчидөр/10.26/ Ливаны Бэйрут хотод "А” хэсгийн хоёр дахь тоглолт болж, Монголын охидын шигшээ баг Хонгконгийн багтай тоглов.

Тус тоглолтын туршид манай охид эсрэг багаас зохион байгуулалт, ур чадварын хувьд илүү байж 7 дугаартай Э.Энхмаргад гоол оруулснаар 1:0-ийн харьцаатай анхны ялалтаа байгууллаа. Ийнхүү өмнөх тоглолтод Австралийн шигшээ багт 18:0-оор хожигдсон манай охид Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтын эхний хожлоо байгуулав. Манай шигшээ дараагийн тоглолтоо маргааш/10.28/ зохион байгуулагч Ливаны шигшээ багтай хийнэ.

 

olloo_mn_1540607497_hongkong Манай хөлбөмбөгчид Хонгконгийн багийг хожив

 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.