ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК ХАШААГАА ТАТАЖ, ГАЗАР ЧӨЛӨӨЛЖЭЭ


ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК ХАШААГАА ТАТАЖ, ГАЗАР ЧӨЛӨӨЛЖЭЭ

 

Нийслэлийн газрын албанаас “Явган хүний зам” аянг хэрэгжүүлж буй. Уг аяны хүрээнд Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах Худалдаа хөгжлийн банкны барилгын хашааг татуулж, явган хүний зам талбайг гаргууллаа.

Худалдаа хөгжлийн банкнаас явган хүний зам гаргуулах тухай хугацаатай мэдэгдлийн хариуд 2018.10.27-ны өдөр хашаагаа татаж, явган хүний зам талбайг өөрийн хөрөнгөөр тохижуулахаар болсны дагуу ийнхүү хашаагаа татжээ.  Өнөөдрөөс тохижилтын ажил хийгдэж эхэлнэ гэж Нийслэлийн газрын албанаас мэдээлэв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.