Оюутнууд хотын түүх, соёлтой танилцлаа


Оюутнууд хотын түүх, соёлтой танилцлаа

Нийслэлийн Аялал Жуулчлалын газраас энэ сарын 23-27-ны өдрүүдэд Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны түүхт 379 жилийн ойг угтан Их дээд сургуульд элсэн суралцаж буй хөдөө орон нутгийн оюутнууд болон Монгол Улсад суралцаж буй гадаадын оюутан залуусыг хамруулсан хотын аяллыг зохион байгууллаа.

Монгол, ОХУ, БНХАУ, Унгар, Австрали, БНСУ, Лаос Улсын 450 гаруй оюутан Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн жуулчдын тав тух, аюулгүй байдлыг ханган, аялал жуулчлалын үйлчилгээний чанар болон хүртээмжийг нэмэгдүүлж буй "Ulaanbaatar City Tour" буюу хотын аяллын автобусаар 5 хоногийн турш аялсан юм.

Аяллаар нийслэл Улаанбаатар хотын төв цэг жанжин Д.Сүхбаатарын талбай, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд, Монголын сүүлчийн хаан VIII богд Жавзандамба хутагтын ногоон ордон болох Богд хааны ордон музей, Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан цогцолбор Зайсан толгой, Төрийн Чойжин Лувсан хайдавт зориулан барьсан өргөө Чойжин ламын сүм музей, нийслэл Улаанбаатар хотын түүхэн замнал, хөгжил дэвшлийг харуулсан Улаанбаатар хотын музейтэй танилцлаа.

 


Бэлтгэсэн: А.Дүүрэнжаргал



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.