Энэ сарын 16-ны өдөр гэрээсээ машинтайгаа гараад ор сураггүй алга болсон С нь амиа алдсан байдалтайгаар олджээ. Тодруулбал, Чингэлтэй дүүрэгт оршин суух С-г аравдугаар сарын 22-ны өдөр ар гэрээс нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасны дагуу эрэн сурвалжлах ажиллагааг улсын хэмжээнд явуулсан байна.
Эрэн хайх ажиллагааны дүнд С нь 1990 онд төрсөн З гэгчтэй хөдөө явсан нь тогтоогджээ. Гэтэл З нь хөдөө явж, амь насыг нь хөнөөгөөд хээр булсан байжээ. Цагдаагийн байгууллага уг хэргийг илрүүлэн мөрдөн шалгаж ажиллагаа явуулж эхэллээ.
Сэжигтэн З нь өмнө нь гурван удаа ял шийтгэл эдэлж байсан аж. СХД-т аавтайгаа хоёулахнаа амьдардаг байжээ.
Сэтгэгдэл