Монголын хамгийн өндөр шагналын сантай “БИ ЖИНГЭЭ ХАСМААР БАЙНА-BIG SHOW” уралдаан эхэллээ


Монголын хамгийн өндөр шагналын сантай “БИ ЖИНГЭЭ ХАСМААР БАЙНА-BIG SHOW” уралдаан эхэллээ

"Сүлд спиннинг”-ээс зохион байгуулж буй Монголдоо хамгийн өндөр шагналын сантай, олон улсын спиннингийн ертөнцөд шинэ дэвшил болж буй "БИ ЖИНГЭЭ ХАСМААР БАЙНА” хэмээх томоохон шоу тэмцээнийг зохион байгуулахад бэлэн боллоо.

"Спиннинг хаус” ХХК нэр дор үйл ажиллагаагаа явуулдаг "Сүлд спиннинг” клуб анх 2014 онд Монголд спиннинг буюу эргэлтэд дугуйн төрлийг нэвтрүүлэн, өдийг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар ирсэн билээ. Энэхүү хугацаандаа "Сүлд спиннинг”-ийн хамт олон "Би жингээ хасмаар байна” зорилтот шоу тэмцээнээ 1-5 хүртэл, "Ladies”шоуг 21-30 удаа, "Intensive” гэх мэт маш олон тэмцээнүүдийг зохион байгуулж 1000 гаруй оролцогчдыг илүүдэл жингээс нь 20 кг-аас дээш жин хасуулж 100.000.000 сая төгрөгийн мөнгөн дүнтэй тэнцэхүйц урамшууллыг оролцогч нартаа бэлэг болгон өгсөн билээ.

Харин энэ удаад энэ оны хамгийн сүүлийн хаалтын болон зорилтот шоугаа "БИ ЖИНГЭЭ ХАСМААР БАЙНА-BIG SHOW” нэртэйгээр зохион байгуулж дээрх үзүүлэлтүүдээ эвдэх зорилготойгоор эхлүүлж буй.

Тус тэмцээнийг Монгол улсын 21 аймаг, есөн дүүргийн иргэд оролцох боломжтой бөгөөд "80-95кг” болон "95кг”-аас дээш гэсэн хоёр ангиллын төрлөөр явагдах болно. Уралдааны нийт шагналын сан 100.000.000 сая төгрөг бөгөөд ангилал тус бүрийн ялагч 30.000.000 сая төгрөгийн эзэн болохоос гадна ялагчийн хүсэлтээр шагналын мөнгөнд дүйцэхүйц автомашин болон орон сууцны урьдчилгаанд хамрагдах зэрэг боломжуудыг санал болгож байгаа ажээ.

Тэмцээнд оролцогчид клубийн хоёр сарын төлбөр болох 480.000 төгрөг болон бооцоонд тавьж буй 60.000 төгрөг, нийтдээ 540.000 төгрөгийн хураамжийг тушаан тэмцээний гэрээнд оролцох боломжтой юм. Үүний 240.000 төгрөг нь уг тэмцээний хүрээнд зохион байгуулагдах нийгмийн сайн үйлсийн аян болон олон нийтийн үйл ажиллагаанд зарцуулагдах юм.

Монголын хамгийн өндөр шагналын сантай “БИ ЖИНГЭЭ ХАСМААР БАЙНА-BIG SHOW” уралдаан эхэллээ

"Сүлд спиннинг” клубийн хамт олон "Энэхүү арга хэмжээгээ энэ жилээс эхлэн жил болгон зохион байгуулахаас гадна дараа дараагийн уралдаан тэмцээнүүдэд оролцох оролцогчдын тоо болон шагналын сан нэмэгдэн цар хүрээгээ улам тэлэх болно. Мөн оролцогч нарынхаа эрүүл мэнд болоод аюулгүй байдлыг хангаж өгөхөөс гадна бүх оролцогч тамирчид Монре даатгалд даатгагдах болно” хэмээн хэлж байлаа.

"БИ ЖИНГЭЭ ХАСМААР БАЙНА-BIG SHOW” уралдаан хоёр сарын турш үргэлжлэх бөгөөд хоёр долоо хоног тутам жингийн хэмжилт хийн хамгийн их жин хассан оролцогчийг шалгаруулан "Iphone8 гар утас, Notebook, Imac таблет” зэрэг сонголтуудаас бэлэг болгон өгөхөөс гадна тэмцээнд өрсөлдөж буй оролцогч бүрт гарын бэлэгтэй гэдгийг хэлэхэд таатай байна.

Уг тэмцээний хоёр төрөлд одоогоор 500 гаруй оролцогч бүртгүүлсэн төдийгүй Монголдоо хамгийн их массыг хамарсан уралдаан гэдгээрээ олон улсын Франчайзинг болон гарахад томоохон түлхэц болж буй гэв. "Сүлд спиннинг” клубийн хамт олон нийгэмд илүүдэл жин гэх асуудалд цэг тавин, маш олон хүмүүст аз жаргал, инээд хөөр, баяр баясал бэлэглэхийг зорилгоо болгон ажиллаж буй юм.

Хэрэв "Таны биеийн жин "80-95кг” болон "+95кг” бол биднийг зориод ирээрэй” хэмээх уриаг илүүдэл жингээ хасах хүсэлтэй иргэн бүрт дэвшүүлж байна. Мөн түүнчлэн илүүдэл жинтэй таны биеийн бодит жин уралдаанд заасан биеийн жинд хүрсэн, ямар нэгэн хууч өвчингүй, эрүүл мэндийн онцын шалтгаангүй бол "БИ ЖИНГЭЭ ХАСМААР БАЙНА-BIG SHOW” уралдаанд оролцох бүрэн боломжтойг дахин сануулъя.

Монголын хамгийн өндөр шагналын сантай “БИ ЖИНГЭЭ ХАСМААР БАЙНА-BIG SHOW” уралдаан эхэллээ

 


 

 

 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.