Үхэл попын хаан агсан Майкл Жексоны ашиг, орлогийг бууруулж чадсангүй. Тэрээр үхсэн ч, түүний орлого өссөөр байгаа нь оддын жагсаалтаас харж болох юм. Түүний орлого дөрвөн жилийн турш оддын ашиг орлогийг тэргүүлжээ.
Сүүлийн нэг жилийн хугацаанд түүний EMI Music Publishing-гийн хувийг худалдсанаас олсон ашиг 400 сая доллар болжээ.
Жагсаалтын хоёрдугаарт дуучин Элвис Пресли оров. Жил бүр түүний цомог дэлхий даяар нэг сая гаруй хувь борлуулагддаг байна. Түүний амьдарч байсан эдлэн газрыг жил бүр 650 мянга гаруй хүн үзэж сонирхдог нь Цагаан ордныг үзэхийг сонирхогчдоос арай цөөхөн гэнэ. 42 насандаа зүрхний шигдээс өвчнөөр өөд болсон Пресли өнгөрсөн нэг жилийн хугацаанд 40 сая доллар олсон байна.
87 насандаа зүрхний өвчнөөр нас барсан тамирчин Арнольд Палмер жилийн хугацаанд 35 сая доллар олжээ.
Хүүхэлдэйн кино бүтээгч агсан Чарльз Шульц нэг жилийн дотор 34 сая долларын орлого олсон байна.
Харин хөгжимчин, дуучин агсан Боб Марли өөрийнх нь нэрээр нэрлэгдсэн брэнд бүтээгдэхүүнүүдийн борлуулалтаас 23 сая доллар олжээ.
Зохиолч Доктор Сьюзийн номыг сүүлийн нэг жилийн хугацаанд 4,8 сая хувийг худалдаалж 16 сая долларын орлого олсон байна.
91 насандаа зүрх нь зогссон хэвлэлийн магнат Хью Хэфнер жилийн дотор 15 сая долларын орлого олсон аж. Хүүхдүүд нь түүний эдлэн газрыг зарснаар ийм орлого бий болсон гэнэ шүү.
Холливудын нэрт жүжигчин агсан Мэрилин Монро шинэ лицензийн гэрээнүүдийн ачаар жилийн дотор 14 сая долларын орлого олжээ.
Дуучин Принцийн Purple Rain гэдэг нэртэй цомог урьдын адил сайн борлуулалттай байгаа юм. Сүүлийн 12 сарын хугацаанд 250 мянга гаруй ширхэг цомог борлогджээ.
Домогт "Битлз” хамтлагийн ахлагч агсан Жон Ленноны цомгууд жил бүр хоёр сая орчим хувиар борлогдож, 12 сая долларыг олдог гэнэ.
Сэтгэгдэл