Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зай тавьж өгөөгүйд уурласан жолооч бүх зорчигчдыг буулгажээ


 

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зай тавьж өгөөгүйд уурласан жолооч бүх зорчигчдыг буулгажээ

 

Францын нэгэн нийтийн тээврийн жолооч тэргэнцэртэй иргэнд зай тавьж өгөөгүй зорчигчдыг бүгдийг нь буулгасан хэрэг гарчээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Франсуа Ле Берре автобусанд суух гэтэл хэн ч түүнийг дотогш оруулахыг хүсээгүй байна.

Үүнийг жолооч анзаарч, маш их уурлан бүгд зорчигчийг буухыг шаарджээ. Тэгээд ч жолооч автобусаа огт хөдөлгөөгүй тул бүгд буухаас өөр аргагүй болсон байна. Энэ бүгдийн дараа тэрбээр тэргэнцэртэй иргэнд хандан "Та сууж болно. Бусад нь дараагийн автобусыг хүлээнэ биз” гэж хэлсэн аж. Ийнхүү Ле Берре нийтийн тээвэрт суух боломжтой болж, жолооч цорын ганц зорчигчтойгоор чиглэлдээ гарчээ.

Энэ үйл явдлын тухай мэдээлэл Twitter-т 10 мянга гаруй лайк авч, олон хүн зорчигчдыг шүүмжлэн жолоочийг сайшаасан байна. Парисын нийтийн тээвэрт тэргэнцэртэй хүмүүст зориулагдсан 1-2 суудал зайлшгүй байдаг.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.