Газрын тосны үнэ дэлхий дахинд өслөө гэх мэдээлэл чихнээс хонх уяад удаж буй. Мэдээллийг манайд хүчтэй хэд сэвээд л маргаадар нь үнэ 50, 100-аар хөөрхөн нэмсээр өдий хүрэв. ЖДҮ-ийн дуулианд бид сагсалзаж байх зуур шөнө бөгс өндийх төдийд ахиад 100 цаас шургуулчхаж. Үүний ард ямар КОНТРОБАНД байна вэ? гэсэн асуулт толгой тогшино. Нэг зүйл нь үнэн, мэдээж дэлхий дахинд үнэ БҮЖИГЛЭЖ байна. Аа гэхдээ хэн бүжиг дундаас 2 туулай чихдэх оролдлого хийгээд байна гэдгийг мөхөс би гэрэл цохиулъя.
СҮҮЛЭЭС нь хөвье:
Приусчидын цугларалт л гэнэ, лаандуудын лантуу л гэнэ, цахимаар дүүрэн автомашины группуудруу уриалга тарсан байх юм. Жагсая, цуглая, зодьё, нүдье. Саарал ордныг салам мөргөх юм байх. Хөвөөд гүйлгээд жаал ухав. Гэтэл зохион байгуулагчаар нь манай муу Балжиннямын Цэгмид туучий туганд нь дэрвэлзэнэ. Цэгмидийг би мэднэлд. Багахангайн Ардчилсан намын гэж овоглогддог соосог байгаам. Заа мань хүн хаа дутаахав гээд цааш ухаадахсан чинь харин КОЛОНКИЙН БООС сүгсэлзээд гараад ирэх нь тэр. Сонин юм шүү. Бензиний үнэ өндөр байна гэж шалан дээр тэрийн уйлах нь мань мэт нь биш харин колонкийнхон байсан болоод явчихав. Бүр шог шүү. Энэ мэт ашиг сонирхлын төлөө нууц зохион байгуулалттай бүлэглэлийг баруунд КАБААЛ гэж нэрийдэх нь бий.
КАБААЛЫН тачаал:
Тэр үед бид зурагтаар сурталчилгааг нь хараад л дагаж дуулдагсан. ШУНХЛАЙ ааавто сээрвис шуурхай.... гээд л. Гэтэл мань хүн аманд аялагдах дуу шигээ амархан баригдах нь тэр /Гаваагийн Батхүү/. Г.Батхүү туучийг КАБААЛАА толгойлоод БАКААЛАА өмсөөд гараад ирсэн гэж хэн санахав. Дэлхийд газрын тос өсөх төдийд мань хүн шүгэл үлээн БААЛАА БАЛАРЛАА гэж уухайлан нэмүүлээд байсан хэрэг. Түүнд 2 туулай барих боломж байгаа юм. НЭГД: Үнийн өсөлтөөр харанга дэгдээн нийгмийг бужигнуулж, нижгээд оноо цуглуулах нь Ардчилсан намын улс төрийн бодлого хариуцсан даргын хувьд чухам хийх ёстой ажил нь шүүдээ. ХОЁРТ: Балбуулсаар байгаад Засгийн Газар зодуураа даахгүй бууж өгвөл КОЛОНКУУД бүгд татаас авч мөнгөөр бороо оруулах нь дамжиггүйэ. /ТАТААС гэдэг нь бензиний үнийг буулгахын тулд ЗГ колонкуудад зөрүү мөнгийг нь бэлэглэнэ гэсэн үг юм/.
ХОЁР дугаар анги:
Мань хүний "Шунхлай” групп хууль бусаар газар авсан, зарим станцаа хууль зөрчин барьсан, АН-ынхан төрийн эрх барьж байх үед "Шатахууны үнэ тогтворжуулах хөтөлбөр” гээчийг хэрэгжүүлж их хэмжээний мөнгө хууль бусаар ашигласныг олон мэдэх бизээ. Одоо яг нөгөөх "Үнэ тогтворжуулах"-ын 2 дугаар ангиа хийлгэх гээд бургасны цаана гэтэж байна.
Үүнд л мунхаг миний ээзгий хөдлөөд байгаа юм. Алийн болгон ард иргэдийн татварын мөнгөөр Шунхлайн Батхүү, Петровисын Оюунгэрэл, Магнай трэйдийн Ганзориг нарыг угжиж даам гаргахав дээ. Хэдэн үеэрээ идэж уулаа, үр хүүхдүүд нь ГИШҮҮН боллоо, одоо бүр жолооч зөөгч нараа хүртэл түмний мөнгөөр усанд оруулах гэсийм байх. Хамаа алга, өсөх үед нь өсгөөд буух үед нь үнээ буулгадаг байсан бол ойлгохыг хичээхсэн. Тэгдэггүй л байхгүй юу тэмээлзгэнэ минь гэж.
Яг үнэнийг хэлэхэд, яг ийм үед бусад улсын тэмцэгч иргэдийн жишгээр олигархи КАБААЛЫГ эсэргүүцэж шатахуун түгээх станцуудруугаа БОСОХ ёстой байхгүй юу!
Сэтгэгдэл