7-нд Москвад хотноо Оросын холбооны Аюулгүй байдлын газрын дарга Александр Васильевич Бортников: Хэт даврагч Исламын улс бүлэглэл Ал Кайда бүлэглэлтэй хамтран ажиллаж байна гэжээ.
Оросын хэвлэлийн мэдээлснээр, мөн өдөр Оросын тагнуул, аюулгүй байдал, хууль хэрэгжүүлэх байгууллагын албаныхны хуралд Бортников хэлсэн үгэндээ: Исламын улс бүлэглэл Ал Кайдагийн мэдээллийн сайтыг ашиглаж, шашны хэт даврагч үзэл санааг сурталчлан, дагагсдаа элсүүлж байна гэж Оросын тал сэжиглэж байна. Үүнээс гадна өөр хоёр бүлэглэл харилцан хүн хүчээ нөхөж байна гэжээ.
Тархай бутархай хэт даврагч бүлэглэлүүд нэгдэж, террорист бүлэглэлтэй идэвхтэй холбоо барьж байгааг Оросын тагнуул, хууль хэрэгжүүлэх байгууллага онцгой анхаарах хэрэгтэй гэж Бортников хэлсэн байна.
ХОУР
Сэтгэгдэл