Үнэ нэмэгдсэн нь иргэдийн амьдралд хүнд тусч байгаа гэдэгтэй Ерөнхий сайд У.Хүрэлсүх санал нэг байгаагаа илэрхийлэв. Шатахууны үнийг Засгийн газар хатуу тогтоож барих боломжгүй, харин Онцгой албан татварыг тэглэх зэргээр тодорхой зохицуулалт хийж байгааг хэлэв. Цаашид газрын тос боловсруулах үйлдвэрээ аль болох богино хугацаанд ашиглалтад оруулж хэрэгцээгээ дотоодоос бүрэн хангах нь хамгийн чухал гэж гэдгээ хэллээ.
Сүүлийн хэд хоног Төрийн ордон тойрч эсэргүүцлээ илэрхийлсэн автомашинтай жагсагчид өнөөдрөөс жагсаалаа зогсоож байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан ёсоор мэдэгдлээ. Мөн иргэд шатахууны болон өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт гэхээсээ илүү нийгэмд шударга ёс үгүйлэгдэж байгаад бухимдаж байгааг уламжлав. Шударга ёс тогтоохын төлөө зүтгэж байгаа Ерөнхий сайдыг автомашинтай жагсаалд оролцсон иргэдийн ард байгаа 20 гаруй мянган хүн дэмжинэ гэдгийг хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл