Хотын даргыг огцруулахтай холбоотой асуудлаар НИТХ-ын дарга С.Амарсайханаас тодрууллаа.
МАН-ын УЗ-өөс хотын дарга С.Батболдыг огцруулах саналыг өгсөн. Хэзээ асуудлыг шийдвэрлэх вэ?
Ерөнхий сайдаас албан бичиг ирүүлсэн. Энэ асуудлыг хуулийн хүрээнд хэлэлцэж шийдвэрлэнэ. Хуульд 15 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэхээр заасан байдаг. НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит бус хурлыг зарлана.
Хотын даргын ажлыг хэдэн хувьтай, ямар байгаа гэж дүгнэж байгаа вэ?
2016-2020 оны мөрийн хөтөлбөрийг бид жил жилээр баталж хэлэлцдэг. Үндсэн чиглэлийн явцыг өнгөрсөн сард хуралдаж дүгнэсэн. Биелэлт 80 хувийн гүйцэтгэлтэй "хангалттай" гэж дүгнэсэн. Гэхдээ дээд удирдах шатны байгууллага Ерөнхий сайд хангалтгүй гэж дүгнээд албан бичиг ирүүлсэн учраас бид хуулийн хүрээнд хэлэлцэж шийдвэрлэнэ.
Яагаад хангалттай ажилласан хүнийг огцруулах гээд байгаа юм бэ?
Тэрийг одоо хэлэлцэх боломжгүй. Засгийн газар үндсэн эрх үүргийнхээ хүрээнд асуудал оруулж ирж байгаа учир бид хуулийн хүрээнд хэлэлцэнэ.
Сэтгэгдэл