УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг ЖДҮХС-гаас ихээхэн хэмжээний зээл авсан хэрэгт буруутгаж буй. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр прокурорын байгууллагаас гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал оруулвал гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Тодруулбал, тэрбээр "Би худлаа хэлж, хууль зөрчөөгүй. Хууль хяналтын байгууллага үүнийг шалгаж хурдан цэглэх хэрэгтэй. Хуулийн байгууллага улстөрд орж болохгүй.
Би өөртөө итгэлтэй байна. 18 жил улстөрд явлаа. Тендер авч үзсэнгүй. Концесс авч үзсэнгүй. Анх удаа миний хувьцаа эзэмшдэг байгууллага ЖДҮ-ээс зээл авсан. Би бүрэн эрхээсээ татгалзаж байгаад шалгуулахад бэлэн" гэсэн хариулт өглөө.
Сэтгэгдэл