МCS-ийн долоон дэд Ерөнхийлөгчийн нэг явсан Л.Энх-Амгалан та төрийн түшээгийн хувиар хэлсэндээ хүрч,бүрэн эрхээсээ татгалз!


1480560524_enh

1480560819_enh1

Монголын улстөрд анх орж ирэхдээ л МCS-ийн долоон дэд Ерөнхийлөгчийн нэг гэдгээрээ танигдсан  Л.Энх-Амгалан гишүүн нэгэнтээ төрийн түшээ хүн учир, хэлсэндээ хүрч, бүрэн эрхээсээ татгалзаж байгаад шалгуулчих хэрэгтэй болоод байна. Тэрбээр  "Миний хувьцаа эзэмшдэг компаниуд Хөгжлийн банкнаас нэг ч төгрөгийн зээл аваагүйг хариуцлагатайгаар мэдэгдье. Тиймээс УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Д.Лүндээжанцан нарт хандаж УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхээсээ татгалзаж, хууль хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн байна гэсэн хүсэлт гаргалаа. Хэрэв миний бие хууль зөрчсөн гэж тогтоогдвол би УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзахад бэлэн байна” гэсэн. За мөн  тэрбээр  "Би Авлигатай тэмцэх газарт хүсэлт гаргасан. Ямар учиртай хүсэлт вэ гэвэл, УИХ-ын гишүүний хувиар би Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогоо мэдүүлдэг. Хэдэн төгрөгийн хөрөнгөтэй, ямар ямар компанид хэчнээн хэмжээний хувьцаа эзэмшдэгээ гаргаж өгдөг. Ийм үүрэгтэй, хуультай. Миний 2012 оноос хойш гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдүүлэх ёстой компаниуд хэдэн төгрөгийн зээл хаанаас авсныг нэгдүгээрт тогтоож өгнө үү. Хоёрдугаарт, Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийг ахлахдаа УИХ-ын гишүүний бүрэн эрхээ ашиглаж хууль бусаар энэ банкнаас зээл авсан байна уу гэдгийг тогтоож өгнө үү гэсэн хүсэлт гаргалаа. Хүсэлтийн дагуу Авлигатай тэмцэх газар дүгнэлт гаргах байх. Үүний дараа УИХ-ын Ёс зүйн дэд хороо, Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж дүгнэлтээ гаргах болов уу гэж бодож байна. Би хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Миний хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн компаниуд Хөгжлийн банкнаас нэг ч төгрөгийн зээл аваагүй” хэмээн ярьсан байгаа.

Гэтэл Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан компаниудын жагсаалтыг нийтэд дэлгэсний дотор MCS групп зээл авсан  гээд байж байх юм. Тэгэхээр эрхэм гишүүний хувьд хэлсэндээ хүрч, бүрэн эрхээсээ татгалзаж байгаад шалгуулсан нь зүгээр болов уу.

1480561404_mcs21480561436_mcs1480561370_mcs1

Л.Энх-Амгалан гэж хүнийг MCS группээс салгаж ойлгохын аргагүй билээ.  2011 онд Амлалт нэхэх ард түмний холбооны ерөнхий зохицуулагч  байсан  Г.Уянга, түүний нөхөр, сэтгүүлч А.Баатархуяг нар  MCS-ийн дэд захирал Л.Энх-Амгаланг АТГ-т өгч, шалгуулахаа мэдэгдэж байсан удаатай. Учир нь "MCS групп ”Ухаа худаг″-ийг эзэмшиж байгаа бөгөөд энэхүү уурхайгаас Хятад улс хүртэл төмөр зам тавихын тулд  БОАЖ-ны сайд Л.Гансүхэд MCS-ийн дэд захирал Л.Энх-Амгалан  тэрбум төгрөгийн авлига өгсөн” гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өгч байсан юм. Хэдийгээр энэ асуудал албан ёсоор тогтоогдоогүй ч, Л.Энх-Амгалан хэний, хаанахын эрх ашгийн төлөө ажилладаг нэгэн болохыг нь илүү тодорхой болгосон гэхэд болох юм. Түүнчлэн улстөрөөр дэм хийн бизнесээ саадгүй явуулахын тулд тогоон дотор нь орж ирэх гэсэн дотоод бодлогын дагуу гарч ирэхийн тулд УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймгаас найдвартай нэр дэвшихээр яригдаж байсан Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг, УБЕГ-ын дарга асан Л.Мөнхбаатар нарыг хортой хутгах ажиллагааг Л.Энх-Амгалантай холбон харах хандлага бий.

Ямартай ч тэр өөрийгөө MCS-ээс хэчнээн холдуулж ярилаа гээд түүний явж ирсэн замнал үнэнийг өгүүлж байгааг тодотгоё.

Эх сурвалж: Шуурхай.мн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.