УВС АЙМАГТ ШАТАХУУНЫ ҮНИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ ЖАГСЧ БАЙНА


УВС АЙМАГТ ШАТАХУУНЫ ҮНИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ ЖАГСЧ БАЙНА

 

Улсын хэмжээнд шатахууны үнэ нэмэгдсээр өнөөдрийн байдлаар орон нутагт АИ-92 шатахуун 2050 төгрөг байгаа бол нийслэлд 1995-д хүрээд байна.

Шатахууны үнэ нэмэгдсэн нь ард иргэдийн нуруун дээр ялангуяа жолооч нарт хүнд ачаа дарамт шахалт болж байгаа юм. Тиймээс шатахууны үнийг бууруулахыг салбарын яам болон АМГТГ-аас шаардаж жагсаал цуглаан хийж, шаардлага хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу байхгүй таг чиг байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ буурч байгаа. Удахгүй манай улсад буурах хандлага ажиглагдаж байгаа” гэж ярьсан. Гэвч өнөөдрийг хүртэл шатахууны үнэ буурсангүй. Шатахууны үнийн нэмэгдэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэнд дарлуулсан ард түмэн жагсч тэмцэхээс өөр юуг ч хийж чадахгүй юм.

Ялангуяа орон нутагт буюу баруун хязгаар Увс нутагт шатахууны үнэ хамгийн их нэмэгдсэн байгаа тул аймгийн иргэд өнөөдөр жагсаал зохион байгуулж, шатахууны үнийг бууруулахыг шаарджээ.
 
О.Гэрэл 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.