Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар ЖДҮХС-тай холбогдсон хүмүүстээ хариуцлага тооцож чадахгүй байна. Ерөнхийлөгчийн энэ сантай холбогдсон баримт нь байна. Мөн хүүгийнхээ хар тамхитай холбогдсон хэргийг прокуророос татуулсан гэсэн. Тиймээс Ерөнхий сайд албан тушаалаасаа татгалзах хэрэгтэй. УИХ тар. Ерөнхийлөгч ч хариуцлагаа хүлээ гэж шаардаж байна” гэлээ.
ХҮН-ын удирдах зөвлөлийн дарга Т.Доржханд "Бид Ц.Элбэгдорж М.Энхболд нарын хуучин МАНАН-гийн тогтолцоо, Х.Баттулга У.Хүрэлсүх нарын шинэ МАНАН-гийн толтолцоог зайгаа тавихыг шаардаж байна. Бид залуучуудад хандаж хуучин улс төрийг халахыг уриалж байна” гэв.
ХҮН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга "ХҮНам Монгол төрийг бузарлаад байгаа энэ хүмүүсийг зайлуулахаар үйл ажиллагаагаа тууштай эхлүүлээд байна. Бид дэмжигчдийн хуудас нээсэн. Энэ хуудаст та бүхнийг овог нэрээ бичээд нэгдэхийг уриалж байна. Бид хуулийн дагуу тэмцэнэ. Бидний энэ тэмцэлд хандив хэрэгтэй. Бид хандиваа сар бүр нээлттэй мэдээллэх болно” гэлээ.
Сэтгэгдэл