"Харин УИХ-ын гишүүд намайг тойрч эргэлдээд байгаа. Чи яах гэж байна гээд асуугаад байна. Надад ямар ч хайртай болчихов. Ганц кнопонд ямар ч их ач холбогдол өгдөг юм бэ.
Наймаа тохиролцоонд орохгүй, гэхдээ яг хэлэхэд эрт байна. Бүлэглэлүүд хоорондоо зодолдох тусмаа Монголд ашигтай, учир ингэж байж улс төр цэвэршинэ гэж УИХ-ын гишүүн С.Жавхлан ярилаа.
Түүнийг өмнөх Засгийн газрыг огцруулах тухай асуудалд саналаа өгөхдөө өөрөөс нь нэг тэрбум төгрөгийн үнэ бүхий хөөрөг худалдан авбал хамтран ажиллана гэсэн яриа байсан тухай сэтгүүлч асуухад тийм зүйл байхгүй, Монголын ард түмэн мэднэ хэмээн хариулсан юм.
Сэтгэгдэл