Төрд мартагдсан өмнөд хил


Төрд мартагдсан өмнөд хил

 

Аливаа улсын хил нь тухайн улс орны нутаг дэвсгэрийн зах хязгаарыг, хөрш орны нутаг дэвсгэрээс нарийвчлан зааглаж тогтоосон шугам байдаг. Гэвч Монголын өмнөд хил гэгдэх Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших эх орны торгон хилийн зааг хязгаарыг "Макс Ойл” гэх компани Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Датун” гэх компанитай хамтарч хилийн торыг сэтлэн 200 хүртэлх километр сэтлэн ухаж байна. Хилийн наанаас 15 км дотор хүн байтугай мал амьтан зөвшөөрөлгүй ойртуулж болохгүй гэх хуультай атал хилийн торыг хууль бусаар таслан үйл ажиллагаа эрхэлж буй 399 хужаа нар зөвшөөрөлтэй болчхоод эрх дураараа аашилж буй дүр зураг.

 

 Төрд мартагдсан өмнөд хил

 

Дархан хилийн тусгаар тогтнолыг утгаар нь алдагдуулж буй үйл хэрэг Сүхбаатар аймагт л болж байна. Тэд ашигт малтмал хайна хэмээн хилийн халдашгүй зурвасыг эзэгнэж, 200 км торыг техникээр таслан малтжээ. Уг ажиллагаа хэдий хэр хугацаанд үргэлжилж байгааг мэдэхгүй ч хилийн тасалсан торыг засварлах ажлын санхүүжилт төр засгаас хийгддэггүй. Нэг ёсондоо засаг ч өмнөд хилээ тордох сэтгэлгүй болжээ. Аргаа барсан хилийн заставын ангийхан хандив цуглуулж 70 км доторх хилийн торыг зассан гэх юм билээ. Нутгийн ард иргэд ч харь элгийнхэнд нутаг орны хилээ зөрчүүлэхгүйн тулд хилчиддээ зориулж мотоциклууд хүртэл авч өгсөн гэв.

Мөн төр засгаас Монгол улсыг хил хязгааргүй болгоно, хилийн цэргийг байхгүй болгоно, хүн гэмтээхээргүй зэвсэгтэй цагдаа зогсооно, хилийн заставыг нутгийн гүнрүү татна хэмээн яригдаж байсан удаатай. Гэвч энэ бүхний ард юу нуугдаж байна вэ? Монгол улсын оршин тогтнох үндэс, хил хязгаар, тусгаар тогтнол гээд бүх зүйлийг үгүй хийх өдөөн хатгалга явагдаж буй юм.

Энэ үйл явдлыг нүдээрээ харж, үйл ажиллагааг таслан зогсоохын тулд тэмцэх болно хэмээн залуусыг уриалан дуудсан "Босоо хөх Монгол” бүлгэмийн залуус энэ явдлыг газар дээр нь баримтжуулж, хятадуудыг хөөн явуулж, тэдний тасалсан ойр орчмын торыг сэргээн засжээ.

 

Төрд мартагдсан өмнөд хил

 

Төрд мартагдсан өмнөд хил

 

 

Босоо хөх Монгол бүлгэм хэлэхдээ "Хэрвээ монгол хүн хятадын хилийн зурвас дээр ингэж ашигт малтмал хийж байсан бол юу болох байсан бол? Гэтэл бид торгон хилээ оролдуулаад, хүлцэнгүй, үхээнц мэт царайлаад л суугаад байх уу? Хэн ч халдашгүй дархан хилтэй гээд л бахархаад дуулаад явж байх хойгуур дурын хужаа, Монгол баян нийлсэн цөөврүүд хил дээр ингэж дураараа дургиж буй асуудлыг бид хэзээ ч зүгээр орхихгүйг сануулъя” гэв.

Mongolcomment.mn

Т.Номун

 

Төрд мартагдсан өмнөд хил

 

Төрд мартагдсан өмнөд хил

 

Төрд мартагдсан өмнөд хил


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.