Ерөнхий сайд У.Хүрэлсүх арванхоёрдугаар сарын 12-15-ны өдрүүдэд Япон улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Энэ үеэр Японд олон жил ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ төлөөлөлтэй уулзсан байна. Тэдний нэг бол А.Аварзэд.
Япон улсад 27 жил амьдарч буй малын эмч явсан А.Аварзэд Хоккайдод хамгийн том газартай, 4000 үхэртэй, мөн хонь, морьдтой гээд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж чаджээ. Японы зах зээлд маш өндөр үнэтэй мах, сүү борлуулахаас гадна Япон иргэд малын төлтэй харьцах, хооллох гэх мэтээр эднийхээр их үйлчилүүлдэг болжээ. А.Аварзэд гуай 50 гаруй хүнийг зөвхөн ферм дээрээ ажлын байраар хангадаг. Өвөрхангай аймгаас малчин таван хүү ажиллаж байна.
Сарын цалин дундаж цалин 180 мянган иен буюу 4.3 сая орчим төгрөг авч байна. Монгол Улсдаа эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд өөрийн мэдлэг, туршлагаа харамгүй зориулахаа хэлж байлаа. Ерөнхий сайд орон нутгийн малчдадаа фермерийн танилцуулж туршлага судлуулах, эрүүл малыг эрчимжүүлэхэд эргэх холбоотой ажиллахаа хэллээ. А.Аварзэд гуайн хэлж байгаагаар Монгол малын гол эмзэг асуудал нь эрүүл байлгах. 70 сая мал бэлчээрийн байдалтай байгаа нь халдварт өвчин тархах, голомт нь зогсохгүй байх шалтгаан болж буй гэлээ. Тиймээс хээлтэгч малыг борддог, эрчимжсэн хэлбэрээр өсгөж үржүүлэх шаардлага бий. Бэлчээрийн болон эрчимжүүлсэн мал аж ахуйг хослуулах шаардлагатай гэж байлаа. Ерөнхий сайд У. Хүрэлсүх хэлэхдээ Монгол улс нөхөн сэргээгддэг таван хошуу малаа тооноос таваарлаг чанарт шилжүүлж нэмүү өртөг шингэдэг эрчимжсэн мал аж ахуй хэлбэрээр хослуулах бодлого барьж байна гэлээ. Мөн Ерөнхий сайд А.Аварзэд гуайд Япон улсад малын эмч мэргэжилтнүүдээ сургахаар яриа хэлцэл хийснээ хэлж таны оролцоо ч өндөр байгаасай гэж хүслээ.
Ард иргэдээ эрүүл хүнсээр хангахаас гадна хоёр хөршийн маш том зах зээлд мах, махан бүтээгдэхүүн экспортлох бодлого барьж буйгаа хэллээ. Мөн Засгийн газраас газар тариалангийн бүс нутгийг тогтоож эрчимжсэн мал аж ахуйн тэжээл бордоог бий болгох үйлдвэрлэлийг тариаланчид маань хийж байна гэж тэмдэглэв. Ерөнхий сайдын хамтаар УИХ-ын гишүүн, Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир УИХ-ын гишүүн Б.Саранчимэг болон албаны хүмүүсийн хамт Япон улсын Хоккайдо мужид албан ёсны айлчлалаар ажиллаж байна.
Itoim.mn
Сэтгэгдэл