"New Star" продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлж охид залуусыг хайрын тухай хит дуунуудаараа уярааж явсан дуучин ВХ-ийг санагалзах хүн цөөнгүй. Өөрийн гэсэн өвөрмөц стиль дуу хоолойгоороо олныг байлдан дагуулж байсан тэрээр хувийн бизнес эрхэлж эхэлсэн цагаасаа эхлэн уран бүтээлээсээ хөндийрөн сураг алдарсан нэгэн. Харин тэрээр саяхан шинэхэн уран бүтээлээрээ сонсогчдодоо гэнэтийн сюрприз барьжээ.
Дуучин Содкотой хамтран "Үргэлжлэл" нэртэй дуу гаргасан нь фенүүдийг нь тун ч их баярлуулав бололтой. Энэ нь түүнийг рок попын ертөнцөд эргэн ирж буйг илтгэж байж ч мэдэх юм. Дууны клипийг Шанхайд хийсэн бөгөөд ямартай ч тэрээр урлагаасаа хөндийрөөгүй гэдгээ өөрийнхөө энэхүү дуугаараа нотлоод байна. Олны дунд таамаг дэвшүүлэн гэнэтхэн алга болсон дуучин залуу тун удахгүй шинэ уран бүтээлүүдээрээ бэлэг барьж сонсогчдоо баярлуулах биз ээ.
Сэтгэгдэл