ИХ СУРГУУЛИУД СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙНХӨӨ ТАЛААР ОЮУТНУУДДАА ХАНГАЛТТАЙ МЭДЭЭЛЭЛ ӨГДӨГГҮЙ БАЙЖЭЭ


ИХ СУРГУУЛИУД СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙНХӨӨ ТАЛААР ОЮУТНУУДДАА ХАНГАЛТТАЙ МЭДЭЭЛЭЛ ӨГДӨГГҮЙ БАЙЖЭЭ

 

ШӨХТГ-аас өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. Хурлаар хийсэн таван шалгалтынхаа дүнг танилцуулав.
Эхнийх нь их, дээд сургуулиудын төлбөртэй холбоотой хяналт шалгалтын талаар мэдээлэв.

Хичээлийн шинэ жил эхлэхээр их дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмдэг гэсэн гомдол ШӨХТГ-т их иржээ. Энэ асуудлыг шалгаж үзэхэд сургалтын төлбөр үндэслэлтэй нэмэгдсэн эсэхийг хуульд нийцүүлэн шалгаж үзэхэд үнэ тогтоож байгаа улсын их сургуулиуд цаг хугацааны хувьд ялгаатай байжээ. Үнэ тогтоох процесс нь үгсэн хуйвалдаж тохиролцож нэмсэн асуудал тогтоогдоогүй байна. Гэхдээ сургалтын төлбөр тогтоохдоо бодит тооцоолол нарийвчлал дээр үндэслэж тогтоогоогүй байсан. Өөрөөр хэлбэл, зах зээлтэй нийцээгүй үнэ тогтоож ирсэн байна.

Нөгөө талаар сургуулийн удирдлагууд болон менежерүүд сургалтын төлбөрийн өөрчлөлтын талаар хангалттай мэдээллийг нь оюутнууддаа өгдөггүй байжээ. Ингэж Хэрэглэгчийн эрхийн тухай хуулийг зөрчиж, мэдээлэл авах эрхийг нь хангадаггүй байгаа юм.

Тиймээс энэ асуудлуудтай холбогдуулан их дээд сургуулиудад ШӨХТГ-аас албан шаардлага хүргүүлж, салбарын яаманд нь ч зөвлөмж хүргүүлжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.