Их, дээд сургуулийн нэр хүнд тогтоож буй босго оноогоор дүгнэгдэх ёстой


Их, дээд сургуулийн нэр хүнд тогтоож буй босго оноогоор дүгнэгдэх ёстой

 

Монгол улс ердөө гуравхан сая гаруй хүн амтай. Тэдгээрийн дийлэнх хувийг 16-аас дээш насны хүүхэд залуус эзэлдэг. Нэг жилд дунджаар ЕБС-ыг10 мянга гаруй залуус төгсдөг гэж үзэхэд тэр хэмжээний хүүхэд, залуус элсэлтийн шалгалт өгч их, дээд сургуульд элсдэг.

Манайд төрийн өмчийн болон хувийн хэвшлийн гээд 100 гаруй их, дээд сургуулиуд одоогоор үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж буй. Жил ирэх тусам чанартай, чанаргүй нь мэдэгдэхгүй сургуулиудын тоо нэмэгддэг хэдий ч тэдний дунд боловсролыг эрхэмлэсэн чанартай сургуулиуд байхыг ч үгүйсгэхгүй.

Гэхдээ дээрх чанаргүй, бэлэг тэмдэг мэт болчихсон сургуулиуд одоог хүртэл оршин тогтнож буй нэг хүчин зүйл нь элсэлтийн шалгалтын босго оноо. Хувийн сургуулиуд ч гэлтгүй төрийн өмчийн гарын таван хуруунд багтах сургуулиудын босго оноо ч "улсын сургууль” гэхээргүй хэтэрхий бага гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Өөрөөр хэлбэл улсын сургуулийн босго оноо хэдий хэмжээний өндөр байна тэр хэмжээгээр тухайнсургуулийннэр хүнд, сургалтын чанар сайн байх учиртай гэж ойлгогддог баймаар. Гэтэл манай төрийн өмчит их сургуулиуд үүний эсрэг.

Байж болох хамгийн бага оноогоор босгоо өндөрлөчихсөн сургуульд хэн дуртай н л орно. Хэдий олон залуусыг дээд боловсролтой болгох хүсэл чармайлт бий байж болох ч тэдэн дундаас хэд орчим нь чанартай боловсон хүчин болох вэ? Монгол улсын хөгжилд дээр дурдсан босго оноонд тэнцэхээр хэмжээний боловсон хүчин хэрэгтэй болохоос, их сургууль төгссөн гэх "хоосон толгой”-тойдипломөвөртөлсөн"нөхөд” хэрэггүй л болов уу.

БСШУС-ынсайд Ц.Цогзолмаа өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан тушаалаар, 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй 480, коллеж болон орон нутгийн их сургуульд 400 байхаар тогтоосон. Гэвч энэ шийдвэрээс болоод Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулиудын удирдлага тухайн үедээ боож үхэхээс наагуур тэвдэж байсан удаатай. Учир нь ерөнхий шалгалтын оноог 400-480 болгож огцом өсгөхөд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн дээд боловсрол эзэмших боломжийг зориудаар хязгаарлаж, олон залуус ажилгүйчүүдийн эгнээнд шилжих эрсдэлтэй хэмээн тэд үзэж байсан.

Тэдний хэлсэнчлэн 400 оноогоор өндөрлөгдөж төгссөн хүн болгон ажлын байран дээр гарах хэмжээний чадвартай, мөн гарах ажлын байрны хангамжтай бол өнөөдөр ажилгүйчүүдийн тоо хэд дахин буурвал буурахаар болсон цаг хугацаа өнгөрсөн. Мөн түүнчлэн их, дээд сургуулиуд Монголын ирээдүйн хөгжлийгтүүчээлэхболовсон хүчин гэдэг талаас нь харж, эх орондоо мэргэжилтэн бэлтгэхэд анхаардаг байсан сан бол жилд төгсөж буй оюутнуудын 30 гаруй хувь нь ажлын байраар хангагддаг гэсэн статистик дүгнэлтэд амаа хамхиулахгүй л байсан байх.


Эх Сурвалж: Ene.mn

Бэлтгэсэн: Т.Номун



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.