МОСКВА. /ТАСС/. Ираны эсрэг АНУ-ын хориг арга хэмжээ ирэх онд чангарч магадгүй байгаа бөгөөд Ираны газрын тосны экспортын хэмжээ гурав дахин буурч, газрын тосны нийлүүлэлт өдөрт 2,5 сая торх байсан нь ирэх оны сүүлч гэхэд өдөрт 0,8 сая торх болтлоо буурч магадгүй байна. Энэ талаархи таамаглалыг "IHS Markit" компанийн судалгаанд дурджээ.
Ираны эсрэг АНУ-ын хориг арга хэмжээ өнгөрсөн 11 дүгээр сарын 5-нд хүчин төгөлдөр болсон. Д.Трампын засаг захиргаа Ираны газрын тосны экспортыг тэглэх бодолтой байгаагаа мэдэгдэж байсан хэдий ч хагас жилийн турш Иранаас газрын тос импортлохыг 8 улсад зөвшөөрч, хориг арга хэмжээний зөөлрүүлсэн хувилбарыг гаргасан юм.
“IHS Markit” компанийн шинжээчдийн тооцоолсноор, АНУ-ын хориг арга хэмжээний нөлөөгөөр Ираны газрын тосны экспорт энэ оны 12 дугаар сард өдөрт 1,5 сая торх байсан нь буурсаар байгаа юм.
Сэтгэгдэл