2018 он дэлхийн зах зээл дээр шатахууны үнийн өсөлттэй хамт эхэлж байлаа. Тэр зураглал өнөө ч хэвээрээ үргэлжилж байна. Өчигдрийн /2016.10.16/ байдлаар гэхэд л Бэрэнт маркийн газрын тосны үнэ нэг баррель нь 81,09 ам доллар болж 0,38 хувийн өсөлт заав.
Даяарчлагдсан дэлхийд амьдарч байгаа бидний хувьд үнийн энэ өсөлт сайн зүйл биш. Тэр дундаа сургаар үнэ нэмэгддэг Монголын нөхцөлд.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад шатахууны үнэ хэдэнтээ нэмэгдсэн. Сэм сэмээр, бага багаар ихэвчлэн амралтын өдрүүдээр нэмэгддэг. Засгийн газар нь мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлдаг. Үнийг нь тогтвортой байлгаж дийлэхгүй, эргүүлээд үнэ буулгаж чадахгүйгээс хойш чимээгүй байх нь бараг дээр байдаг биз.
Аливаа үнэ ханш гэдэг эрэлт нийлүүлтээр зохицуулагддаг. Засгийн газрын тухайд үнэд нөлөөлөх ганц боломж нь онцгой албан татварын хувь хэмжээнд зохицуулалт хийх явдал. Энэ эрх мэдлийнхээ хүрээнд 2018 оны 1 дүгээр сарын 24-нд Засгийн газрын тогтоолоор А-80 болон Аи-92 автобензиний Онцгой албан татварыг тэглэсэн зохицуулалт хийсэн. Тэглээ гээд үнийн өсөлтийг саармагжуулж чадсангүй. Энэ бол биднээс үл хамаарах хүчин зүйлээс, тодруулбал дэлхийн зах зээлийн үнэ ханшаас шалтгаалж байгаа болохоор жам ёсоороо зохицуулагдахаас өөр арга бараг ховор хомс биз.
Дэлхийн зах зээлийн араншин тогтворгүй. Хэдхэн жилийн өмнө буюу 2014-2016 онд нэг баррель хар алтны үнэ 26 ам.доллар хүртэл буурч байв. Харин одоо эргээд өсч 80 ам долларт хүрээд байна. Энэ өсөлт цаашид ч үргэлжлэхээр байгаа.
Газрын тосны үнэ яагаад өсөв?
Газрын тосны үнэ яагаад өсөх болов гэдэгт хэд хэдэн шалтгаан бий. Юуны өмнө ОПЕК-ийн орнууд / Газрын Тос Экспортлогч Орнуудын Байгууллага/ 2014 оноос үнэ нь унаад байгаа нефтийнхээ үнийг сэргээх асуудлаар 2016 оны арван нэгдүгээр сарын 30-нд анх Венад уулзалт хийж асуудлаа ярилцсан. Эндээс тэд газрын тосны олборлолтын хэмжээгээ 1,2 сая баийн өсөлт бүр хоёр жилийн өмнөөс ажиглагдаж эхэлсэн. Энэ хандлага одоо ч хэвээр үргэлжилж байна.
Үнэ нэмэгдэхд нөлөөлсөн өөр нэг хүчин зүйл гэвэл АНУ-ын Ерөнхилөгч Д.Трамп Ираны цөмийн хөтөлбөрийн эсрэг хэлэлцээрээс гарч байгаагаа зарлаж улмаар Ираны газрын тосны боруулалтад хориг тавьсан нь үнийн өсөлтийн галыг улам хөгжөөж өгсөн юм. Энэ хориг арга хэмжээний зарим хэсэг өнгөрөгч наймдугаар сараас хэрэгжиж эхэлснээр гадаад зах зээл дээр нефть бүтээгдэхүүн нэг баррель нь 70-80 ам доллар хүрчихээд байна.
Энэ нь 2018 онд нэг баррель нефтийн үнэ 60 доллар болж өснө гэсэн Дэлхийн банкнаас гаргаж байсан таамаглалаас ч давсан үзүүлэлт болов.
Одоо энэ хоригийн хоёр дахь шатны арга хэмжээнүүдийг ирэх 11 дүгээр сараас эхлэн авч хэрэгжүүлэхтэй холбоотойгоор мөн үнийн огцом савлагаа үүсч магадгүй гэсэн болгоомжлол бий.
Тэгэхээр манай улсын шатахууны жижиглэнгийн үнийн өсөлт нь голдуу гадаад хүчин зүйлээс илүү хамааралтай гэдэг нь тодорхой.
Ирэх оны эцсээр газрын тосны үнэ баррель нь 120 ам доллар давж магадгүй
Зах зээлийн шинжээчдийн төсөөлж байгаагаар үнийн энэ өсөлт 2019 онд ч хэвээр үргэлжлэх бөгөөд нэг баррель шатахууны үнэ 100 ам доллараас давна гэсэн тооцоолол байна. Гэхдээ 2018 дуустал өнөөгийн 81,9 ам доллар орчмын дундаж ханшаа хадгалах төлөвтэй байгаа юм.
Харин 2019 оны эхний хагас жилд өнөөгийнхөө түвшингээс нэг их өсөхгүй ч оны эцэс гэхэд нэг баррель нь 120 орчим ам долларт хүрнэ гэсэн таамаг судалгаа байна.
Тэгэхээр энэ бүхнээс харахад газрын тосны үнийн өсөлтөд ирэх эерэг хандлага ойрын үед лав харагдахгүй бололтой.
Монгол Улсын Засгийн газрын хувьд үнийн энэ өсөлтөд ямар хариу барих нь тодорхойгүй ч УУХҮ-ийн яам, Сангийн яамтай хамтран үнийг тогтвортой байлгах боломжит хувилбаруудыг боловсруулж байгаа гэх мэдээлэл бий. Тэгэхээр ямартай ч газрын тосны үнийн өсөлтөөс гарц хайж байгаа юм байна хэмээн ойлгогдож байна.
Гэхдээ Монголд нэг асуудал бий. Нефть бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлийн үнийн өсөлтийн сургаар дагаж намирдаг хэрнээ жижиглэнийн үнэ нь эргээд буурдаггүй гэмтэй. Тэгэхээр суурь үнийн өсөлт бууралт, түүнийг дагасан савалгаанд төрийн зохицуулалт үгүйлэгдээд байгаа юм.
Сэтгэгдэл