Эрдэмтэд дэлхийн гүнээс шинэ давхарга нээжээ


 

Олон улсын эрдэмтдийн баг өмнө нь мэдэгдэж байгаагүй дэлхийн бөмбөрцгийн давхарга шинээр нээжээ. Сонирхолтой нь энэ давхаргад манай дэлхийн агаар мандалд байдгаас 8-10 дахин их хэмжээний хүчилтөрөгч шингэн хэлбэрээр хадгалагдаж байгаа гэнэ.

Нээлтийг хийсэн эрдэмтдийн багийн гишүүн Елена Быкова "энэ нээлт бол маш том сюрприз байлаа. Одоог болтол газрын гүнд ийм том хүчилтөрөгчийн гол мөрөн байгааг бид мэдээгүй явжээ” гэсэн байна.

Доктор Канторын үзэж байгаагаар 2.4 тэрбум жилийн өмнө анх хүчилтөрөгч агаар мандалд бий болж эхэлж байх үед зарим хэсэг нь газрын гүнд нэвчиж үлдсэн байх гэнэ. Уг нөөцийн хэмжээ нь олон зуун метрийн зузаан, хэдэн зуун километрийн өргөн байгаа юм.

Харин хэдэн зуун сая жилийн өмнө зарим хэсэг нь газрын гадаргад түрэгдэн гарахдаа дэлбэрч Курскийн соронзон гажуудал (дэлхий дээрх хамгийн том төмрийн хүдрийн орд) зэргийг үүсгэсэн байх гэж таамаглаж байна.

Гэхдээ ихэнх хэсэг нь бөмбөрцгийн гүнд хадгалагдсан хэвээр үлджээ.

Цаашид энэхүү хүчилтөрөгчийн нөөц хэрхэн газрын гүн дэх гео-химийн үйл явцад нөлөөлж байсныг тодруулах шаардлагатай гэжээ.

Доктор Кантор газрын гадаргаас 1,500-2,000 километрийн гүнд болдог зарим чичирхийлэл нь энэхүү хүчилтөрөгчийн нөөцийн хөдөлгөөнтэй холбоотой байж магадгүй хэмээн тайлбарлаж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.