СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ 500 КГ БЭРСҮҮТ ЖҮРЖИЙГ УСТГАЖЭЭ


СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ 500 КГ БЭРСҮҮТ ЖҮРЖИЙГ УСТГАЖЭЭ

 

Цагааннуур боомтоор Оросын холбооны улсаас импортолж буй нэг аж ахуй нэгжийн 500 кг бэрсүүт жүржнээс дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулжээ.

Улмаар лабораторийн дүнгээр MNS 6420:2013 стандартын шаардлагыг хангаагүй тул уг 500 кг бэрсүүт жүржийг аж ахуйн нэгжийн эзнийг байлцуулан устгасан байна. Мөн Баян-Өлгий аймгийн мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлэг өгч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн ажиллажээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.