Олимпийн аварга Б.Сумъяа эх орондоо ирлээ


 

Өвлийн олимпийн аварга Б.Сумъяа, түүний дасгалжуулагч багш Д.Энхбаяр нар эх орондоо өнөөдөр өглөө ирлээ.

 

Норвегийн Лиллехаммер хотноо залуучуудын өвлийн II олимп зохион байгуулагдсан билээ.

 

Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцсон тэшүүрийн спортын ОУХМ Б.Сумъяа холимог багийн төрөлд зургадугаар багт багтан  амжилттай уралдаж,  алтан медалийн эзэн болсон билээ.
 

Ийнхүү Монгол Улс Өвлийн олимпийн төрлөөр анх удаагаа олимпийн аваргатай болсон бөгөөд тэрбээр ийнхүү өнөөдөр эх орондоо ирлээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.