М.Энхболд:
Ж.Батзандан хамгийн увиагүй, амиа бодсон хүн. Жагсагчид манай өрөөнд орж ирээд гарахад цэнхэр ноосон малгайгаа өмсөөд хамгийн түрүүнд гараад явсан.
Манай намын байрыг шаатасан хүн. Одоо манай намын хэсэг залуустай дөрөө харшуулаад явж байна. Аягүй бол 2020 онд МАН-аас нэр дэвшинэ.
Намынхаа даргын эсрэг гарын үсэг зурсан.
Ахынхаа асуудлыг ярихаар байнга гуйж ирдэг.
Хамгийн том шүдэнз зурж, хамгийн чангаар хашгирдагхүн. Яг асуудал болохоор алга болчихдог ийм л хүн.
Ж.Батзандан:
.М.Энхболд дарга аа... !!! МАХН гэж том нам энэ улсыг олон жил удирдсан. Энэ намыг миний өвөө байгуулалцаж явсан ч, нутаг заагдаж, сүүлд нь буудуулсан.
Миний хамаатны хоёр ах МАХН-ын гишүүн байж байгаад хэлмэгдэж буудуулсан юм билээ.
Одоо миний ганц ах МАН-ын гишүүн юм шиг байна билээ. Түүнийг минь битгий буудчихаарай гэж танаас гуйсан шүү.
МАН-ын байрыг шатаасан гэж байна. Би энэ хэргээр ганц худагт хоёр сар хоригдсон. Зандалчлах гэсэн зүйл ангиар. Сүүлд нь С.Баярын талын хүмүүс шатаасан байна гэдгийг Тагнуулынхан тогтоосон шүү дээ.
Танай эхнэр бол манай Сүхбаатарын гаралтай хүн. Би тэр хүний тухай ярихгүй. Харин та манай нутгийн хүргэн. Би ийм хүргэнтэй байгаадаа ичиж байна.
М.Энхболд: Сүхбаатарын хүргэн гэхээрээ яах юм. Авгайгаасаа салах юм уу. Чамд таалагдахгүй бол салах юм уу.
З.Батхуяг
Сэтгэгдэл