БОАЖЯ-ны харьяа аgаar.mn сайт нийслэлийн агаарын чанарын индексийг тогтмол гаргадаг. Өнөөдөр 09.00 цагийн байдлаар Улаанбаатар хотын 11 харуулын мэдээгээр Баянхошуу орчмын агаар хамгийн их бохирдсон буюу агаарын чанарын индекс нь 446 мкг гарчээ. Энэ нь хотын бусад хэсгээс 2-3 дахин их үзүүлэлт юм.
Түүнчлэн 100 айл, Баруун дөрвөн зам, Толгойт, Зурагт орчмын агаарын чанар 287-358 мкг буюу бохирдолтой байна. Харин Бөхийн өргөө орчмын агаарын чанарын индекс 184 мкг байгаа нь тус бүс нутаг нам дор байрладагтай холбоотой. Тэгвэл хотын зүүн хэсгээр буюу Баянзүрх дүүрэгт агаарын бохирдол харьцангуй бага байгаа бөгөөд үүнээс Ургах наран хороолол орчимд 71 мкг, Мишээл экспо 86 мкг буюу хэвийн хэмжээг зааж байна.
Улаанбаатар хотын хойд хэсгээр агаарын бохирдол ихтэй байгаа бол зүүн болон өмнөд хэсгээр бохирдол харьцангуй бага байна.
Сэтгэгдэл