Оросын биатлончийг сэргээшийн асуудлаар уучлал хүсэхийг олимпийн аварга уриалав


 

Д.ЭНХЭЭ

Дэлхийн цомын төлөө тэмцээний Германы Оберхофт болсон шатанд оросын тамирчны гаргасан амжилтын талаар Шведийн биатлонч Себастьян Самуэльссон санаа бодлоо хуваалцжээ. Түүний хэлсэн үгийг Expressen эш татсан байна.
“Энэ улирлын олон тэмцээнд Логинов сайн байсан, ялалт байгуулж түрүүлэх нь цаг хугацааны л асуудал байсан. Гэхдээ тэр эритропоэтин хэрэглэсний учир эрхээ хасуулж байсан, тийм болохоор дэлхийн цомд түүнд хийгээд байх зүйл байхгүй гэж би үзэж байна” хэмээн Самуэльссон мэдэгджээ.
Тэрээр орос тамирчны түрүүлсэн спринтийн төрөлд шагнал гардуулах ёслолын хэсгийг мөн тайлбарласан. Энэ төрөлд гуравдугаар байр эзэлсэн швед тамирчин Логиновыг шүүмжилсэн хэдий ч түүнтэй гар барьсан ажээ. “Тамирчин хүний хувьд түүнтэй гар барихгүй байж болохгүй байсан. Гэхдээ би хэзээ ч түүнийг тэвэрч, ялалт байгуулсанд чинь баяртай байна гэж хэлэхгүй” – хэмээн тэр нэмж хэлсэн. 26 настай Логинов хэвлэлийн хурал дээр биеэ хэрхэн авч явааг хараад гайхснаа Самуэльссон онцолжээ. “Миний бодлоор тэр ноцтой алдаа гаргасныхаа төлөө ядахдаа бүгдийн өмнө уучлалт хүсч, дахин давтахгүй гэдгээ хэлэх ёстой байсан” хэмээн швед тамирчин төгсгөлд нь хэлжээ.
Нэгдүгээр сарын 11-нд дэлхийн цомын төлөө тэмцээний 2018/2019 оны улирлын хүрээнд Логинов Орос улсын хувьд анхны алтан медаль хүртсэн. Үүнээс гадна тэр хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн билээ.
Самуэльссон бүр 2018 оны арванхоёрдугаар сарын 14-нд Логиновыг шүүмжилсэн. Тухайн үед ОХУ-ын шигшээ багийн байрлаж байсан байранд австрийн цагдаагийн байгууллага нэгжлэг явуулж байсан.
Орос тамирчин хориглосон эм бэлдмэл хэрэглэсний учир 2014 оны арваннэгдүгээр сараас 2016 оны арваннэгдүгээр сар хүртэл хугацаанд тэмцээнд оролцох эрхээ хасуулж байсан юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.