Алтны ханш дэлхийн зах зээл дээр 1282 ам.доллар байна. Сүүлийн саруудад ханш 1200-1300 ам.долларын хооронд хэлбэлзэж байгаа. Харин оны төгсгөлд алтны ханш 1500 ам.долларт хүрнэ гэдгийг шинжээчид дурдаад буй. Алт нь хамгийн үнэ цэнээ алддаггүй металл тул дэлхийн улсууд эдийн засгийн хувьд тогтвортой байдлыг бий болгохын тулд алт худалдан авдаг. Өнгөрсөн оны тухайд БНХАУ хамгийн их алт хэрэглэсэн буюу 984.5 тонныг хэрэглэв. Мөн АНУ 192, Энэтхэг 848 тонн алт хэрэглэсэн байна.
Манай улсын тухайд Төв банк алт худалдан авч гадаад валютын нөөцөө нэмэгдүүлдэг. Өнгөрсөн онд 22 тонн алт худалдан авсан. Ингэснээр гадаад валютын нөөц түүхэн дээд амжилтдаа хүрч 3.5 тэрбум ам.доллароор тоологдох болсон юм. Улсын төсөвт тусгаснаар алтыг унци тутамд 1262 ам.доллар байхаар төсөөлөөд Монголбанкинд тушаах алтны нийт хэмжээг 21 тонн байхаар тооцсон юм.
http://eagle.mn/r/55352
Сэтгэгдэл